m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 04:39
67
Швед 2026 оны олимпийн төлөө

Шведийн Үндэсний олимпийн хороо 2026 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр болсноо албан ёсоор зарлалаа. Тэд өмнө нь 2022 оны олимпийн төлөөх сунгаанд нэрээ дэвшүүлж байсан боловч тодорхой шалтгааны улмаас нэрээ татсан юм. Скандинавчууд Стокгольм, Оре хотууддаа өвлийн олимпийг хүлээн авах төлөвлөгөө боловсруулсан байна. “Өнгөрсөн удаа бид сүүлчийн мөчид нэрээ татсан. Харин өнөөдөр засгийн эрхийг баригчид олимпийн наадмыг хүлээн авах сонирхолтой болсон нь сайшаалтай” гэж Шведийн ҮОХ-ны ерөнхийлөгч Стефан Линдберг сэтгүүлчдэд ярьжээ. Түүний өгүүлснээр ОУОХ сүүлийн жилүүдэд хямд өртгөөр олимпийн наадам зохион байгуулахыг дэмжиж байгаа бөгөөд үүнд хамгийн тохирох улс бол Швед хэмээн үнэлж байгаа гэнэ.