m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 04:45
64
Эхнэрийнхээ бүтэн жилийн хоолыг хийж, хөлдөөжээ

Хорвоогийн хамгийн сайн нөхөр хэн бэ гэвэл энэ эрийг тодруулах биз. Хятадын 26 настай Жао гэдэг эмэгтэйн нөхөр 27 настай Инг Юү Фэнг цэрэгт явахынхаа өмнө эхнэртээ бүтэн жил идэх орой хоолыг нь хийгээд  хөлдөөж үлдээжээ.

Ингэхдээ хоёр том оврын хөргөгч болон дөрвөн хөлдөөгчийг бүтэн дүүргэсэн байна. Нөхөр нь явахынхаа өмнө гэргийдээ бичиж үлдээсэн зурвастаа: Чи минь намайг байсан байгаагүй тун завгүй байдаг хүн. Тэр болгоныг чамайгаа бүтэн жил орхиж явахынхаа өмнө л ухаарлаа. Тиймдээ ажлыг чинь багахан ч болов хөнгөвчлөхийг хүссэн юм гэсэн байжээ. Ингэж эхнэрийнхээ бүтэн жилийн оройн хоолыг хөлдөөж бэлтгэхийн тулд 15 хоног зарцуулсан гэнэ. Энд хэдэн зуун хөлдөөсөн бууз банш, даршилсан ногоо, хөлдөөсөн шөл тэр ч бүү хэл хөнгөн зууш амттан ч байгаа аж.