m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 04:47
56
Хотод нэг өрөө байр 66.2 сая төгрөгөөр арилжигдаж байна

"Рийл Пропертиз Улаанбаатар" ХХК-иас Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн сарын нийт 335 орон сууцны борлуулах зарын мэдээлэл цуглуулан анализ хийсэн байна. Түүнд дурдсанаар нийт орон сууцны барилгын 52 хувийг Баянгол болон Баянзүрх дүүргийн орон сууц эзэлж байгаа бөгөөд үүнээс Баянгол дүүргийн орон сууцны барилга 32 хувийг эзэлж байна. Ингэснээр тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг гэдгийг шинжээчид онцолсон бөгөөд тус хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог байна.

Хотод нэг өрөө байр 66.2 сая төгрөгөөр арилжигдаж байна

Мөн түүнчлэн үнийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд нэг өрөө байр дунджаар 66.2 сая төгрөг буюу доод тал нь 23 сая, дээд тал нь 168 сая төгрөгийн үнэтэй байгаа бол үүнээс Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна.