m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 04:56
79
Австрали шуурганы улмаас их хохирол амслаа

 

Австралийн Сиднейд энэ сарын 21-22 өдөр үргэлжилсэн ширүүн бороо, хүчтэй шуурганы улмаас гамшгийн байдал үүсчээ.

Австралийн Сиднейд энэ сарын 21-22 өдөр үргэлжилсэн ширүүн бороо, хүчтэй шуурганы улмаас гамшгийн байдал үүсчээ. 

Үерийн улмаас 4500 хүн усанд боогдсон байдалтай байгаа бол аврах алба руу тусламж хүссэн 13000 дуудлага ирсэн байна. Үерт дөрвөн хүн амиа алдсан талаар орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Одоогийн байдлаар 190 000 айл өрх цахилгаангүй болж, олон айлын орон байр эвдэрч, гудамж талбайд моднууд унасан байна. Салхины хурд 135 км хүрсэн бөгөөд Сидней хотын хойд хэсгээр унасан хур тундас болон үерийн хэмжээ  1897 оноос хойш бүртгэгдсэн хамгийн өндөр нь болжээ.