m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:08
73
Байрыг лацдан, шалгалтын ажлыг явуулж байна

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хазайлт үүссэн гэх байрны асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээлж буйгаар "“Би Жи Би Жи” компанид уг газарт барилга барих зөвшөөрлийг 2008 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгожээ. 2014 оны хоёрдугаар сард газар эзэмших эрхийг Нийслэлээс сунгасан байдаг. Мөн тус оны долдугаар сарын 22-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас 18 давхар үйлчилгээний орон сууц барих зөвшөөрлийг олгосон байдаг. Энэ зөвшөөрлийг 16 дугаар байрны иргэд болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газрын алба, бусад төлөөлөл хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн" гэлээ. 

Энэ зөвшөөрлийг 16 дугаар байрны иргэд болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газрын алба, бусад төлөөлөл хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн" гэлээ. 

Эхний ээлжинд уг  компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгох гэнэ. Одоогоор 16 дугаар байранд нарийвчилсан дүгнэлт хийх шинжээчдийг томилсон байна. Нийслэлийн онцгой байдлын комиссын хурал өнөөдөр 16.00 цагт хуралдах бөгөөд энэ үеэр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарах гэнэ.

Нийслэлийн онцгой байдлын комиссын хурал өнөөдөр 16.00 цагт хуралдах бөгөөд энэ үеэр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарах гэнэ.

Нүүлгэн шилжүүлэх ажилд нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мэргэжлийн хяналт болон бусад холбогдох байгууллагын 187 албан хаагч ажиллаж байрны 240 иргэнийг долоон зочид буудалд тараан байрлуулжээ.

Оршин суугчдын байрыг цагдаа, мэргэжлийн хяналттай хамтран гэрийн эздийг байлцуулан лацдаж баримтжуулан хамгаалалтанд авчээ. Байрны гадна талын хамгаалалтанд онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хорооны 22 албан хаагч ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзийтэй уулзлаа.

"Баянгол дүүргийн иргэдийн өчигдөр 11.45 цагт өгсөн мэдээллээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдын хамтарсан үзлэг хийсэн. Үзлэгээр уг барилгад хөрс нурах магадлалтай байсан учраас Нийслэлийн онцгой байдлын комиссд хандаж айлуудыг түр нүүлгэн шалгалтын ажиллагааг явуулж байна. 16 дугаар барилгын хазайлтын хэмжилт мөн ухсан газарт хэмжилт хийсэн. Уг шалгалтын дүнгээс нарийвчилсан дүгнэлт гарна" гэв.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт нарийвчилсан шинжилгээний хариуг танилцуулах ч энэ хурал сэтгүүлчдэд хаалттай юм байна. Гэсэн хэдий ч  бид энэ үйл явдлын мэдээг шуурхай хүргэсээр байх болно.

16 дугаар барилгын хазайлтын хэмжилт мөн ухсан газарт хэмжилт хийсэн. Уг шалгалтын дүнгээс нарийвчилсан дүгнэлт гарна.