m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:08
83
Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллана

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зуржээ. Энэхүү санамж бичгээр эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулж, Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Уг санамж бичиг нь дээрх чиглэлээр хоёр компани харилцан туршлага солилцож, мэдлэг, мэдээллээ хуваалцах замаар асуудалд өргөн цар хүрээгээр хандан, тэргүүн туршлагаас суралцаж, Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллахад чиглэнэ.

Энэ талаар “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч Эндрью Вүдлэй хэлэхдээ “Бид Эрдэнэт үйлдвэртэй дөрвөн чухал чиглэлээр хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Бидэнд бие биенээсээ суралцах зүйлс их бий. Санамж бичгийг ажил хэрэг болгосноор талууд нөгөө талын онцлог туршлага, ур чадвараас суралцаж, цаашлаад Монголын уул уурхайн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Уул уурхайн салбарт олон арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан “Эрдэнэт үйлдвэр” орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн гараагаа эхэлж буй “Оюу толгой”-той өөрийн арвин туршлагыг хуваалцах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Санамж бичиг нь бидний хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын уул уурхайн салбарт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж хэллээ.