m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:13
71
Ялтнууд гар утас хэрэглэж байсан зөрчил илэрчээ

Нийслэлийн прокурорын газраас ШШГЕГ-ын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид ял эдэлж буй ялтнуудын ял эдлэлтийн байдал, хорих ангиас харуул хамгаалалт, үзлэг нэгжлэгийг зохион байгуулж буй байдалд шалгалт хийжээ.

Шалгалтаар ялтны бие, орон байранд хийж буй үзлэг, шалгалтын чанар хангалтгүй, ялтны хоолны илчлэг, нормыг цаг хугацаанд нь мэргэжлийн байгууллагаар тогтоогоогүй, ялтнуудаас гаргаж буй сахилгын зөрчил өссөн, түүний дотор ялтнууд гар утас хэрэглэж сахилгын арга хэмжээ авагдах байдал буурахгүй байгаа, алба хаагчид ялтантай зүй бус харьцах явдал гарч байгаа зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Иймд шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.