m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:27
55
Төрийн ордонд номын өдөрлөг болж байна

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн ордонд зохион байгуулж буй номын өдөрлөгт зочлов.

Төрийн ордонд болж буй уг номын өдөрлөгт хэвлэл, номын худалдаа эрхлэгч есөн байгууллага оролцож, шинээр хэвлэгдсэн ном товхимолуудаа танилцуулан, худалдахын зэрэгцээ хууль тогтоох, бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг уншигчдынхаа санал хүсэлтийг авч байгаа юм.

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Америкийн Монгол судлалын төвөөс УИХ-ын Тамгын газрын номын санд англи хэлээр хэвлэгдсэн хууль эрх зүй, эдийн засаг, маркетинг, менежмент болон бусад шинжлэх ухааны 163 нэрийн 430 гаруй номыг   хандивласан бөгөөд УИХ-ын дарга эдгээр бүтээлүүдийг үзэж сонирхсон юм.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар тав дахь жилдээ Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд  Номын өдөрлөг зохион байгуулж байна.