m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:30
126
"Босоо хөх Монгол"-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

"Босоо хөх Монгол" ТББ-ын зарим гишүүн цагдаагийн байгууллагад саатуулагджээ. Тэд энэ сарын 21-ний өдөр Налайх дүүрэгт байрлах тоосгоны үйлдвэр болон барилга дээр ажилладаг хятад ажилчдыг дарамталж мөнгө нэхсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй гэнэ.

Энэ асуудалд "Босоо хөх Монгол" ТББ-ын  зөвлөлийн гишүүн А, Б нар холбогджээ. Тэдний энэ асуудалд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай албаны эх сурвалж мэдээллэв.