m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:37
47
П.И.Чайковский мэндэлсний 175 жилийн ойд зориулсан тоглолт болно

Монгол Улсын Филармони энэ оны нэгдүгээр улиралд Монгол уран бүтээл зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл хоёрдугаар улирлын тоглолтоо “Баянмонгол” чуулгын “MOVIE SWING” тоглолтоороо эхлүүлж "Novel melody", "Франц хөгжмийн үдэш" зэрэг тоглолтоо тавьсан юм.

Филармонийн тайзнаа тоглогдох дараагийн тоглолт П.И.Чайковский мэндэлсний 175 жилийн ойд зориулсан Симфони оркестрын тоглолт юм. Тус тоглолт ирэх тавдугаар сарын 7-ны үдэш Улсын Филармонийн концертын танхимд эгшиглэх аж.