m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:46
49
“Оюу толгой” ХХК жил бүр 5.0 сая ам.долларын санхүүжилт хийнэ

“Оюу толгой” ХХК Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай хамтын ажиллахаар болжээ.

Тодруулбал, “Оюу толгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх юм. 

Мөн “Оюу толгой” ХХК “Хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр 5.0 сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд дээр дурдсан чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг хөрөнгийг зарцуулах юм. Аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай шийдвэрийг компани, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн “Хөгжлийг дэмжих сан”-гийн удирдах зөвлөл гаргана.

“Оюу толгой” ХХК жил бүр 5.0 сая ам.долларын санхүүжилт хийнэ

Хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон “Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу байгуулсан юм. Нөгөө талаас “Оюу толгой” ХХК нь "Хамтын ажиллагааны гэрээ"-г өөрийн үйл ажиллагааны нэг гол бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж, орон нутгийн тогтвортой хөгжлийг ханган, ирээдүй хойч үедээ зориулан эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, үнэ цэнэ бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахыг чухалчилжээ.