m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 05:46
781
Луувангийн зутан шөл хийх жор

Орц

  • Шар лууван 1ш, 
  • Цөцгийн тос 20 гр, 
  • Гурил 20 гр, 
  • Ногоо чанасан шөл 250 гр, 
  • Улаан перец, 
  • Давс, 
  • Зутан шөл амтлагч.

Хийх арга

Луувангийн зутан шөл бол хүний биед маш сайн, амин дэмтэй хоол юм. Лууванг үрүүлд үрж жижиглээд цөцгийн тосонд 2-3 минут орчим хуурна. Дээр нь хуурай гурил бага багаар нэмж цацан зөөлөн гал дээр 4-5 минут орчим үргэлжлүүлэн хуурна. Үүн дээрээ ногоо, чанасан шөлөө хийж сайтар хутган жигд зутан болгоод зөөлөн галаар буцалгаж болгоно. Улаан перец, давс болон зутан «шөл амтлагчаар шөлөө амталж болно.

Бэлтгэх хугацаа:10 минут. Хийх хугацаа: 10минут