m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 06:02
62
Хөлбөмбөгчдийн хобби

-Арсеналын экс хаалгачийг үлгэр бичих хоббитой гэнэ. Түүнийг багийн анд хагас хамгаалагч Тео Уолкотт нь нэгэн ярилцлагадаа "Мануэль маш даруухан ба хүүхдүүдэд зориулан бүтэн цуврал үлгэрийн ном бичиж байсан" гэж дурдсан байдаг.

 

-ОХУ болон "Динамо Москва" багийн тоглогч Ю.Жирковыг агуу эх орны дайнтай холбоотой бүх л зүйлийг цуглуулах дуртай. Тухайлбар Калининград хотод музей байгуулсан. Цуглуулганд зураг, буу зэвсэг, марк, хувцас хэрэглэл зэрэг үзмэрүүд байдаг гэнэ.

 

Рио Фердинанд нь муугүй реппер түүнчлэн өөрийн  бичлэгийн студитэй.

 

ОХУ, "ЦСКА"-ын ахлагч Игорь Акинфеев чөлөөт цагаараа орос заншлаараа загасанд явж биллиард тоглох дуртай.

Английн алтан жаал Майкл Оуэны хобби нь морь үржүүлэг.1999 онд анхныхаа морийг худалдан авсан ба одоо 100 гаран хурдны адуутай. Хандивын уралдаанууд зохион байгуулж байсан.

Ливерпүүлийн экс хамгаалагч Даниэль Аггер шивээс хийх улаан хоббитой ямар сайндаа л бүх биеэ шивээсээр дүүргэж байхав.

Томаш Росицкиг талбай дээрх бяцхан Моцарт гэж зүгээр ч нэг нэрлээгүй, Хүнд металл чиглэлийн хөгжим сонирхдог мөн хийл, гитар ч тоглох дуртай.

Андрей Шевченко гольфийн спортын улаан фэн

Петр Чех- Гадаад хэл судлах хоббитой нэгэн бөгөөд төрөлх хэлнээсээ гадна англи, франц хэлийг төгс эзэмшсэн. Учир нь энэ хоёр улсын лигт амжилттай тоглож олны танил болсон. Мөн герман, испани, словак, португали, итали, оро,с польш хэлийг бие дан судалсан байна.Түүнээс гадна цохилтот хөгжим тоглох дуртай.

Манчестер Юнайтедын хагас хамгаалагч Х.Мата чөлөөт цагаараа өдрийн тэмдэглэл, блог хөтлөх дуртай.