m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 06:09
342
Өндөгний шар тод байх тусмаа сайн

Өндөгний шар тод, бүдэг байхаас шалтгаалж та хэр зэрэг эрүүл өндөг хэрэглэж байна вэ гэдгээ мэдэх боломжтой. Жишээ нь АНУ-д голдуу дунд нь байгаа бүдэг шар голтой өндөг хэрэглээнд гардаг. Энэ нь фермийн тахиануудын өндөг бөгөөд тийм ч эрүүл тэжээгээгүй буюу буруу хоол идсэн тахиануудаас гардаг өндөг гэнэ. Түүнчлэн тахиаг цагаар хооллодог бол бүдэг шартай өндөг гаргадаг байна. Энэ талаар АНУ-ын хүнсний аюулгүй байдлын төвийн өндөг судлалын хүрээлэнгийн эрдэмтэд бүрэн судалгаа хийсэн бөгөөд өндөгний шар хэдий чинээ тод өнгөтэй байна төдий чинээ агуулагдах эрдэс болон, омега гурвын агууламж өндөр байдаг аж. Энэ нь өндөгний чиглэлийн тахиаг хаягдал, хивэг зэргээр  бус хүнсний ногоо, эрдэслэг хоолоор хооллож байсны баталгаа юм байна. Мөн хувийн аж ахуйн тахианы өндөг фермийн тахианыхаас хэд дахин илүү тэжээлтэй, эрдэслэг болохыг тогтоожээ. Тиймээс хүнсний мэргэжилтнүүд тод шартай өндгийг сонгож хэрэглэхийг хэрэглэгчдэд зөвлөх болсон байна.