m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 06:18
254
О.Тэмүүжин: Дахин олон ангит кино хийх болно

“Эмоци” продакшн “Кистоун” филмьстэй хамтран цуврал киноныхоо үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэж нээлтээ хийлээ. Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр болон жүжигчин Г.Анхбаяр нар бүтээжээ. Мөн цуврал киноны жүжигчид болох Г.Нарансолонго, Ш.Алтанцэцэг, Л.Дэмидбаатар, Б.Баярмаа, Б.Ариунцэцэг нарын жүжигчдээс гадна “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “Х Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр буюу Ганбаа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ.

Тэд киноныхоо нээлтийг "Тэнгис", "Өргөө-1" кино театрт зохион байгуулсан бөгөөд тус киноны найруулагч, уран бүтээлчид автобусаар хүрэлцэн ирсэн бол гол дүрийн "Гурван найз" маань мотоцикл хөлөглөн ирсэн нь ихээхэн өвөрмөц харагдаж байлаа. Ингээд киноны уран бүтээлчдээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Өнөөдөр киноныхоо нээлтийг хийж байгаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Дэлгэцийн анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо ийнхүү олон хүний дэмжлэг урмаар өлгийдөн авч байгаадаа маш их баяртай байна.

-Кино маань хэрхэн үргэлжилсэн бол. Энэ" Гурван найз"-ын сүүлийн анги гэж ойлгож болох уу. Дараагийн уран бүтээл юу байгаа вэ?

-Кино маань мэдээж аз жаргалтайгаар төгсөж байгаа. Цаашдаа бас илүү олон уран бүтээлийг хийх болно. Тэгэхдээ ганц дэлгэцийн бүтээл гэхгүй манай продакшны үндсэн ажил гэж болох тайзны бүтээлүүдээ туурвих болно. Мөн телевизийн олон ангит кино хийхээр ч төлөвлөгөөндөө оруулсан байгаа.

"Эмоци" продакшнтай хамтран, гар нийлэн ажиллахдаа миний зүгээс сэтгэл маш өндөр байдаг. Өнөөдөр олон хүний сонирхон үздэг энэхүү киноныхоо нээлтийг хийж байгаадаа бахархалтай байна.

-Таны дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байна. Эмоцитой цаашдаа хамтран ажиллах уу?

-Ерөнхийдөө кино урлагтаа хүчин зүтгэнэ. Тийм ч учраас хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн байгаа. Удахгүй нээлтээ хийхээр нь үзэгчид маань харах байх. Ерөнхийдөө яг тэрэнтэй гэж онцлохгүй, ямар ч уран бүтээлчдийн саналыг хүлээж аваад өөрт тохирох дүр байвал тоглоно гэсэн бодолтой байгаа.