m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 06:22
210
С.Жавхланбаатар: Бүх татвараа төлсний дараа гадаадад ашиг орлогоо шилжүүлж болно

Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Үүнтэй холбогдуулан Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатараас дараах тодруулгыг авлаа. Тэрбээр Тавантолгойн төслийн хэлэлцээрийг бэлтгэх ажлын хэсгийн дэд ажлын хэсгийн дарга бөгөөд ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

-Тавантолгойн төсөл хэрэгжиж эхэлснээр манай улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орох вэ?

-Үүнд хөрөнгө оруулалт болон мөнгөн урсгал хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр эхний ээлжинд 650 сая долларын мөнгөн урсгал манай улсад орж ирнэ. Энэ нь Чалкогийн өр, Монголын төмөр зам компанийн зарцуулсан хөрөнгө, Засгийн газрын урдьчилгаа төлбөрийг багтааж байгаа юм. Ер нь дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эхний таван жилд бүрэн гүйцэд хийгдэнэ. Эхний гурван жилд 80-90 хувь нь хийгдэх төлөвлөгөөтэй төсөл.

-Нүүрсний үнээс хамаарч ашиг орлого яригдах байх. Энэ талаар гэрээнд хэрхэн заасан бэ?

-Ер нь нүүрсний үнээс хамаарч хоёр тал ашиг хувиа ярих ёстой гэдэг үндсэн зарчмаар явсан. Өөрөөр хэлбэл, үнэ нь өсөх тусам ашиг, орлого нэмэгдэнэ. Энэ ашгийг Таван толгой компани хүртэх хэрэгтэй гэсэн зарчмаар явж байгаа. Тэгэхээр хамтын ажиллагааны төлбөрийн хамгийн доод хувь нь одоо байгаа хуулийн дагуу хоёр хувь болж байгаа. Хоёр хувь нь дээшээ өсөөд найм болох боломжтой. Энэ нь цэвэр нүүрсний үнэнээс хамааралтай. Хамгийн доод тал нь 85 байхад хоёр хувь байна гэж ойлгож болно.

-Хамтын ажиллагааны төлбөрийн хувьд?

-Нүүрсний үнээс хамаарч хоёр тал хамтын ажиллагааны төлбөр дээр ашиг хувиа ярих ёстой гэсэн үндсэн зарчмаар явсан. Өөрөөр хэлбэл, үнэ өсөх тусам орлого нэмэгдэнэ, ашиг нэмэгдэнэ. Энэ ашгийг “Эрдэнэс Тавантолгой” компани хүртэх ёстой гэдэг зарчмаар явж байгаа. Тэгэхээр хамтын ажиллагааны төлбөрийн хамгийн доод хувь нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байгаа, 5 хувийн 40 хувь гэдэг 2 хувь. 2 хувь дээшээ өсөөд 8 хувь болох хувилбартай. Тэгэхдээ энэ нь нүүрсний үнэ ямар байхаас шалтгаалж 8 хуваагдал хийсэн. Үндсэндээ 15 долларын зөрүүтэй нэмэгдэх тусам тодорхой хэмжээгээр хувь хэмжээ нэмэгдэх тооцоолол байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн доод тал нь 85 аас доош байсан хоёр хувь гэсэн үг. 85-100 боллоо 2.6 хувь, 100-120 боллоо 3 хувь ингээд дээшээ яваад 8 хүртэл явна. Пралель явж байгаа нь өсөн нэмэгдэх рояльти давхар явж байгаа.

-Борлуулалтын хэмжээг хэрхэн тогтоож байгаа вэ?

-Төсөл маань 30 сая тонн угаах үйлдвэрийн хүчин чадлыг барих ёстой. Одоогийн ТЭЗҮ-ээр 30 сая тонноор тулж экспортлохгүй байх, 20 сая тонноос дээшхийг төмөр замаар тээвэрлээд гадаад зах зээлд гаргана гэж байгаа. Бид бол гадаад дотоод борлуулалтын аль алинаас рояльти тооцно. Хоёрдугаарт, гол анхаарах зүйл нь хамтын ажиллагааны борлууллатын механизмыг бусад хуулиараа хянаж байгаа. Өнөөдрийн гэрээний төсөл бол Сангийн яамнаас гаргасан журам. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс жишиг үнэ мөрдөж байгаа, энийг л мөрдөнө.

-Тавантолгойн гэрээний төсөл нь Оюутолгойн алдааг давтах гээд байна. Зарим УИХ-ын гишүүд ашиг орлого нь гадаадад гарах гээд байна гэж ярьж байгаа?

-Гэрээнд ямар өгүүлбэр байна вэ гэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Та Монголд үйл ажиллагаа явуулаад бүх татвараа төлсний дараа гадаадад ашиг орлогоо шилжүүлэх шаардлагатай бол тэрийг чөлөөтэй шилжүүлэх эрхийг баталгаажуулж байна” гэсэн заалттай. Энэ зүйлийг баримтална.

-Төмөр замыг барихад консерциум ямар үүрэг хүлээж байгаа вэ?

-Хөрөнгө оруулагч тал төмөр замыг 2.5 жилд барьж дуусая, нэгдүгээр шаардлага энэ. Хоёрдугаарт анхаарч байгаа зүйл нь далайн боомт дээр Монголын нүүрсийг үнэ хүргэж өрсөлдөх чадвартай болгож зарах. Хятадаар нэвтрэх төмөр зам дээр зөвхөн төслийн компани хичээж ажиллах нь гэрээгээр заагдсан. Дээр нь хоёр улсын Засгийн газар гэрээ хэлцлүүлээд дэмжлэг үзүүлэхээр заасан. Одоогийн байгуулсан төмөр замын гэрээ хэлэлцээрээр бүрэн боломжтой харагдаж байгаа.