m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 06:23
220
Тавдугаар сургуулийнхан Туркийн хүүхдийг баярыг тэмдэглэв

Туркийн хүүхдийн баяр өнөөдөр тохиолоо. Тиймээс тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз М.К.Ататуркийн нэрэмжит тавдугаар дунд сургуульд морилсон юм.

Тус улсын элчин сайдын ажилчид М.К.Ататуркийн хөшөөнд цэцэг өргөж, тавдугаар сургуулийн хүүхдүүд урлагийн үзүүлбэр толилуулсан юм.

Турк улсад хүүхдийн баярыг 1979 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд улс бүрээс хүүхдүүд ирж, тус улсын түүх соёлтой танилцдаг байна. Энэ ч хүрээнд манай улсаас 13 хүүхэд Турк Улсад жил бүр зохиогддог Олон Улсын Хүүхдийн баярын фестивалд оролцож байгаа юм. Тэд өөрсдийн улс орны соёлоо бусад улсын хүүхдүүдэд толилуулах гэнэ.

 Манай улсаас 13 хүүхэд Турк улсад болж буй хүүхдийн баярт оролцож байна

Турк Улсын хүүхдийн баярыг хоёр дахь жилдээ  М.К.Ататуркийн нэрэмжит тавдугаар дунд сургуулийнхан тэмдэглэж байгаа билээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз “Манай улсын агуу удирдагчийн нэрээр нэрлэгдсэн уг сургуульд монголд үйл ажиллагаа явуулж байгаа Туркийн компани, иргэд аль болох тусалж дэмжихийг хичээдэг. Тус сургуулийн хувьд туркийн хоёр сургуультай ах дүүгийн харилцаа тогтоосон байдаг. Энэ ч хүрээнд сурагч солилцоо хөтөлбөрийг зохион байгуулахыг эрмэлздэг” хэмээсэн юм.