m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 06:44
52
Улаанбурхан өвчний тархалт буурахгүй байна

Улаанбурхан өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын долоон дүүрэг болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Лабораторийн шинжилгээгээр 307 тохиолдол батлагдсан байна. 

ХӨСҮТ-д нийт 307 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 62 хүн хэвтсэн бөгөөд 26 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 72 хүн хүн хүндэвтэр явцтай, 14 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.