m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 06:59
118
Эр эмийн харьцааны улмаас төрсөн дүүгээ хөнөөж, эхнэрээ хороохыг завджээ

Энэ оны гуравдугаар сарын 20-нд өөрийн төрсөн дүүгийнхээ амь насыг хохироож, эхнэрээ хөнөөхийг завдсан гэмт хэрэг гарсан билээ. Уг хэрэг Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар багийн нутаг шинэ хорооллын Задгай гэх газарт болжээ.

Уг хэргийн талаарх дуудлага Төв аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 00.45 цагт Нэгэн иргэн  “Хохирогч Т-г гэрт нь хутгалж хөнөөсөн, хохирогч Э-ийн хоолойг зүссэн арай үхээгүй байна” гэсэн дуудлага өгсний дагуу алба хаагчид хэргийн газарт очиж мөрдөх ажлаа эхлүүлжээ.

Сэжигтэн Б өөрийн төрсөн дүү Т болон эхнэр Э нарыг эр эмийн харилцаатай болсон гэдгийг мэдсэнээр хэрэг явдал эхлэжээ. 

Сэжигтэн Б өөрийн төрсөн дүү Т болон эхнэр Э нарыг эр эмийн харилцаатай болсон гэдгийг мэдсэнээр хэрэг явдал эхлэжээ. Хэрэг болсон өдөр Б өөрийн эхнэр Э-г Улаанбаатар хотоос дагуулан Зуунмод суманд байдаг төрсөн дүүгийндээ очжээ. Түүнийг очиход дүү нь гэртээ байхгүй байсан бөгөөд түүнийг айлаас дуудуулсан байна.

Хэрэг болсон газар

Сэжигтэн Б өөрийн дүүд хандан “Та хоёр ярих юм аа ярь. Би чиний төрсөн ах, чиний нөхөр” гэх хэлэхэд хохирогч Т “Тэгээд чи яах юм” гэж хэлээд шүүгээнээс улбар шар өнгийн хутга гарган өгч чаддаг юм бол намай ал хэмээн хэлжээ. Сэжигтэн Б өөрийн эхнэр Э-д хандан “Чи надтай амьдарч байгаагүй гэж миний дүүд хэлдэг юм уу” гэхэд Э “Тэгээд амьдарч байсан юм уу” хэмээн хэлжээ. 

Сэжигтэн Б өөрийн дүүд хандан “Та хоёр ярих юм аа ярь. Би чиний төрсөн ах, чиний нөхөр” гэх хэлэхэд хохирогч Т “Тэгээд чи яах юм” гэж хэлээд шүүгээнээс улбар шар өнгийн хутга гарган өгч чаддаг юм бол намай ал хэмээн хэлжээ. 

Ингэж хэлсний дараа сэжигтэн Б өөрийн дүүгийн хоолойг хэрчжээ. Түүний дүү газар унахад эхнэр Э түүнийг тэврэн уйлж  эхлэхэд бүсгүйн араас хойлоог нь хэрчээд зугтжээ.

Хэсэг хугацааны дараа хохирогч Э өөрийн найз руу "Яаралтай ир би үхлээ" гэсэн мессежийг явуулжээ. Уг мессежийг авсан түүний найз цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэнэ.

Цагдаагийн байгууллага дуудлага авсны дараа "Ц-111" дохиогоор бие бүрэлдэхүүнийг түргэн цугларалт зарлан мэдэгджээ. Дуудлага авсан мэдээлэл судалгааны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Үлэмжбаярыг гарч явтал сэжигтэй этгээд гудамжинд гүйж явжээ. Цагдаагийн албан хаагч түүний араас хөөж барьтал хувцас нь цус болсон байсан тул баривчлан цагдаагийн хэлтэст авчирчээ. Шалгалтаар сэжигтэн Б уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Цагдаагийн албан хаагч түүний араас хөөж барьтал хувцас нь цус болсон байсан тул баривчлан цагдаагийн хэлтэст авчирчээ.

Уг гэмт хэрэгт хойшлуулашгүй ажиллагаа явуулж, мөрдөн байцаалтын ажиллагааг 15 хоногт багтааж, прокурорт шилжүүлжээ. Прокророос хэргийн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Сэжигтэн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.12, 91.2.15 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүлсэнийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. 

Түүнд оноосон зүйл ангид "Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүний амь хөнөөсөн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ" гэж заажээ.

Уг хэргийг 15 хоногийн дотор шалгасан мөрдөн байцаагч Т.Ууганбаатарыг Тав аймгийн цагдаагийн байгууллагаас шагнаж урамшуулахыг прокурорын байгууллагаас хүсжээ. Тэрээр  өмнөх хэргүүдээ хурдан шуурхай шалгаж үр дүнтэй ажиллаж байгаа учраас уг хүсэлтийг илгээжээ.

Уг хэргийг 15 хоногийн дотор шалгасан мөрдөн байцаагч Т.Ууганбаатарыг Тав аймгийн цагдаагийн байгууллагаас шагнаж урамшуулахыг прокурорын байгууллагаас хүсжээ.