m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:18
57
NBA-гийн эмблемд мөнхөрсөн тоглогч

Түүний сонирхолтоо баримтуудаас дурдахад:

-1960 онд Миннеаполиосоос Лос Анжелес руу нүүх гэж байсан “Лейкерс” баг драфтын хоёр дахь тоглогчоор сонгож авсан Ж.Вест рүү ярилгүй хоёр хоног хүлээсэн. Хэрэв тэд хэнийг авч байгааг мэдсэн бол хамаагүй эрт холбогдох биз.

-Түүний спортын замналд харуусал их бий. Аваргын төлөө долоон удаа шалгарч, зургаад нь “Бостон”-д дийлдэж байжээ. Эдгээрийн дөрөвт нь шийдвэрлэх долоо дахь тоглолтод ялагдсан.

-Улмаар 1972 онд анхны бөгөөд цорын ганц аварга цолоо хүртсэн. Энэ улиралдаа 33 тоглолт дараалан ялж, НБА-ын дээд амжилт тогтоож байв.

-1974 онд зодог тайлж, Гольфчин болсон.

-Зодог тайлсаны дараа “Лейкерс”-ийн дасгалжуулагч болсон ч ялалтыг хэт хүнд ойлгож авч байснаас ажлаа өгч, удирдах албанд шилжсэн.

-нэг тоглолтонд квадрупп-дабл \44 оноо, 10 самбар, 12 дамжуулалт, 10 бөмбөг таслалт\ хийж байв