m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:25
106
Цагдаагийн ажилтнууд байртай боллоо

Хэнтий аймгийн Засаг дарга  Ж.Оюунбаатар цагдаагийн ажилтнуудаа баярлуулсан нэгэн шийдвэр гаргалаа. Аймгийн Цагдаагийн газраас 2014 оны зургадугаар сард“Цагдаагийн байр”-ыг хувьчлах хүсэлт гаргасныг  хэлэлцээд хувьчлах шийдвэр гаргаснаа өчигдөр гардуулжээ. Тус байр нь 24 айлынх бөгөөд  1997 онд ашиглалтанд орсон юм байна.


Тус  сууцанд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан өндөр настангууд, одоо ажиллаж байгаа алба хаагчид тэдний гэр бүл нийлсэн 81 иргэн амьдардаг аж.
Тус орон сууцыг хуулийн дагуу үнэтэй хувьчлах шийдвэр гаргасан бөгөөд нэг айлын орон сууц 15-18 сая төгрөг буюу м. кв  нь 270 мянган төгрөгөөр хувьчлагдаж байна. Ийнхүү цагдаагийн алба хаагч, ахмадууд өөрийн гэсэн хувийн орон сууцтай боллоо.


Аймгийн Цагдаагийн газар нь ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаардаг бөгөөд энэ жил  42 айлын орон сууцыг Чингис хотын А зэрэглэлийн бүсэд барьж энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.