m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:27
343
Үүрийн голын гүүрийг хүлээлгэж өгнө

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг Үүрийн гол дээр баригдсан ган төмөр бетон гүүрийг ирэх зургадугаар сард хүлээлгэн өгөхөөр болжээ. Тус гүүр нь Монголдоо хамгийн урт гүүрний нэгт тооцогддог бөгөөд нийт 350м урттай юм. Тус нутагт жилийн ихэнх хугацаанд хур тунадас унадаг тул сумын иргэд усанд боогдох аюул тулгардаг байжээ. Уг гүүр шинээр баригдсанаар дээрх асуудал үүсэхгүй байхаар болов.  Гүйцэтгэгчээр "Хөвсгөл-Зам" ХХК ажилласан байна.