m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:34
79
Хэнтийн бүсгүйчүүд Хүчирхийллийн тухай хуульд саналаа нэмэрлэнэ

Монголын эмэгтэйчүүдийн сан”-гаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн /ГБХТТХ/ шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, баталгаажуулахад орон нутгийн саналыг тусгах, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүнд нөлөөллийн захидал бичих гэх мэт ажлыг эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.


Хэнтий аймагт явуулах хэлэлцүүлгийг “Хан Хэнтийн бүсгүйчүүд” ТББ-аас  Чингис хотноо зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-д сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд, сумын ИТХ-ын төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд, багийн Засаг дарга, өрхийн эмч, хэсгийн цагдаа, ХГБХХ-ийн мэргэжилтэн зэрэг 28 хүн оролцлоо.


Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид таван бүлэг болж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал оруулж хэлэлцлээ. Харин дараагийн шатанд хэлэлцүүлэгт оролцсон 28 хүнээс зургаан төлөөлөгчийг сонгож, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, эмэгтэйчүүдийн ТББ-тай хамтарсан теле хурал хийх ажээ. Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгтгэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарт захидал хэлбэрээр илгээх юм байна.
.