m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:42
54
Хүн мөргөж зугтаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ

У.Тэмүүлэн нь энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчим иргэн У.Уянгын эзэмшлийн “Тоёота Марк-2” маркийн 59-50 УНТ дугаартай автомашиныг жолоодож Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах Тахилтын замд явахдаа явган зорчигч Н.Энхжаргалыг мөргөж амь насыг нь хохироож, ослын газраас зугтаасан билээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн  216.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд энэ хэрэгт тээврийн прокурорын газраас   яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.