m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:42
105
Бид гар утасны боол болсоор байна

Бидний амьдрал маргаангүй нийтийн сүлжээний дунд, цахим ертөнцөд өрнөж байна. Утасгүй бол ажил амжихгүйгээс гадна мэдээллээс хоцрохоос эхлээд л биднийг хэн ч биш болгосон юм шиг л сэтгэгдэл төрдөг.

Тэгвэл АНУ-д нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэхүү судалгааг өөр өөр түвшинд утсаа хэрэглэдэг, янз янзын мэргэжилтэй залуусын дунд явуулсан байна. Харин судалгаанд оролцогчид судалгааны үр дүнд нь үнэхээр гайхаж, яалт ч үгүй нэг юм бодохгүй л бол бид утас ширтсээр амьдралыг барна гэдгээ ухаарсан аж. 


Тус судалгаагаар дундаж америк хүн өдөрт 43 удаа утсаа оролддог бөгөөд, гурван цагийг цахим ертөнцөд зарцуулдаг гэсэн дүн гарчээ. Та ч бас энэ талаар бодож үзээрэй. Таны хувьд  энэ тоо ямар гарах бол?