m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 07:42
76
Таван мянган цэргийн баяр болно

Аймгийн ЗДТГ-аас Батлан хамгаалах бодлого зорилт, Хил хамгаалах байгууллага, хилийн цэргийг сурталчилах, цэрэг иргэний холбоог бэхжүүлэх зорилгоор Хэнтий аймгаас Монгол Улсын зүүн хилийн ангиудад хугацаат цэргийн алба хаасан “Таван мянган цэргийн баяр”-ыг ирэх  сарны 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

“Таван мянган цэргийн баяр”-ыг ирэх  сарны 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ.


Чингисийн талбайд болох энэхүү баярын үеэр хилийн 0198, 0306 ангиас халагдсан цэргийн алба хаагчдын жагсаал, гардан байлдааны үзүүлэх тоглолт, ёслолын жагсаал, “Халх голын өглөө” хамтлагийн “Эх орны төлөө” концерт, шагнал гардуулах ёслол, хүлээн авалт, “Дархан хил минь баяртай” үдшийн цэнгүүн, ёслолын буудлага болох аж.