m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 08:12
63
Нийслэлийн онцгой комисс маргааш дахин хуралдана

Хазайлт үүссэн байж болзошгүй байртай холбоотой Нийслэлийн онцгой комиссын бүрэлдэхүүн өнөөдөр 16.00 цагт хуралдлаа. Уг хурлын талаархи мэдээллийн Нийслэлийн онцгой комиссын гишүүн Н.Дашнямаас тодруулахад "Өнөөдрийн хурлаар байранд хазайлт үүссэн эсэх талаархи Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг танилцуулах байсан. Гэвч мэргэжлийн байгууллагын албан ёсны дүгнэлт гараагүй тул хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болсон" гэх хариултыг өглөө. Албан ёсны дүгнэлт өнөөдөр гараагүй учраас хурлыг маргааш үргэлжлүүлэхээр болжээ.