m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 08:24
47
Я.Батсуурийг батлан даалтад гаргалаа

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг өнөөдөр батлан даалтад гаргалаа.

Энэ талаар түүний өмгөөлөгч Х.Базаррагчаагаас тодруулахад "Удаа дараа хүсэлт гаргасны дагуу прокурор хүлээн авч, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа. Дөнгөж сая батлан даалтад гарсан" гэв.

Удаа дарааллан хүсэлт гаргасны дагуу хүлээн авч, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа

Түүнийг "Говь Повер” компанитай холбоотой хэрэгт холбогдуулан  АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Шүүхээс түүнийг яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгаад байсан бөгөөд ар гэрийнхэн болон өмгөөлөгчийн зүгээс батлан даалтад гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан ч татгалзсаар байсан.  Харин Я.Батсуурь дөрөвдүгээр сарын 21-ний өдөр намынхандаа хандан батлан даалтад гаргахад туслахыг хүссэн захидал илгээсэн. Энэхүү хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт АН-ыхан бүлгийн хурлаараа авч хэлэлцэн туслахаар болсон билээ.