m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 08:41
54
Цэцэрлэгт хүрээлэн барих ажил эхэллээ

Булган сумын нутгийн зөвлөлөөс санаачилан тус сумын I багт түүх, соёлын дурсгал "Диваажин сүм", Цагаан суваргыг гурвалжин хэлбэрээр холбосон "Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн" төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дээрх ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. Уг ажил бодит биелэлээ олж нутгаа гэсэн залуучуудын дэмжлэгтэйгээр хашаа барих ажил эхэлсэн байна. Хашаа барихаар Улаанбаатар хотод ажилладаг залуус МСҮТ-ийн гагнуурын багш, оюутан, сумын Тохижилт үйлчилгээний ангийн гагнуурчид хамтран ажиллаж байна.

Хашааны нүх ухах, барих ажилд сумын ЗДТГ, ТҮА-ийн хамт олон оролцож байгаагаас гадна иргэд өөрсдийн бодит туслалцааг оруулан ажиллаж байна. Дашрамд дурдахад дээрх цэцэрлэгт хүрээлэн нь Булган аймгийн газарзүйн байршлаар баригдах бөгөөд гадаад болон дотоодын аялагчдын сонирхолыг татахуйц байхаар төлөвлөсөн талаар нутгийн зөвлөлөөс танилцуулсан байна. Төслийн хүрээнд мод тарих болон бүтээн байгуулалтын ажилд иргэдийг татан оруулахаар төлөвлөсөн бөгөөд уралдаан зарлаад байгаа юм байна.