m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 08:50
59
Монгол бичгийн уралдаан боллоо

Монголын "Бичиг соёлын өдөр"-ийг угтаж Боловсрол соёлын газраас зохион явуулж буй "Үндэсний өв соёлоо Түгээгч Тээгч" таван сарын аяны ажлын хүрээнд “Булган хан” бүсийн сургуулиудын дунд “Мэддэгт мэргэн цоохор” Монгол бичгийн тэмцээнийг зохион явууллаа. Энэ тэмцээнд долдугаар ангийн зургаан бүлгийн 186 сурагч хамрагдаж, галигаас буулгах, цээжээр бичих, минутанд унших, өгүүлбэр эвлүүлэх зэрэг зургаан төрлөөр өөрсдийн чадвараа сорин оролцлоо. Мөн монгол хэлний багш нар сурагчдынхаа бичгийн хэвээр үзэсгэлэн гаргаж, харилцан туршлага солилцлоо.