m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 09:48
62
Засаг даргын Тамгын газрын ажилд хяналт тавьж ажиллана

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын явцад хяналт-шинжилгээ хийжээ. Тодруулбал, хууль, тогтоомжид заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын энэ оны А/19 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын явцад хяналт-шинжилгээ, үнэлгээг Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Ц.Оюунцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг хийж гүйцэтгэв.

Үүний зорилго нь Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, хэлтэс, тасгийн мэргэжилтнүүдийн ажилд үнэлгээ өгөх, сайн туршлагыг бусдын хүртээл болгох, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, зөвлөмж өгөхөд оршино хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Засаг даргын Тамгын газрын ажилд хяналт тавьж ажиллана

Тус хяналт-шинжилгээ, үнэлгээнд зургаан хэлтсийн 24 мэргэжилтэн хамрагдаж, дүнг аппаратын хурлаар танилцуулж, хэлтсүүдэд зөвлөмж хүргүүлэн, хяналт тавьж ажиллахаар болжээ.