m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 23:25
145
Америкийн цэргүүд Украинд цэргийн сургууль хийхээр иржээ

 

Америкийн цэргүүд зүүн Украины мөргөлдөөн болж буй бүсэд цэргийн сургууль хийхээр ирсэн байна. Нийтдээ 300 гаруй цэрэг Америкаас хүрэлцэн ирсэн нь Украинаас салан тусгаарлагчид болон Оросын шүүмжлэлд өртөөд байгаа ажээ. Эдгээр цэргүүд Украины үндэсний армийн 900 гаруй цэргүүдтэй хамтран 24 долоо хоногийн турш цэргийн сургууль хийх юм байна.

Америкийн 300 гаруй цэрэг Украинд цэргийн хамтарсан сургууль хийхээр ирсэн байна. 

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос мэдээлснээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн Украины мөргөлдөөнд  6116 хүн амь үрэгдэж, 15474 хүн шархдаад байгаа ажээ. ОХУ-ын тал АНУ-ын энэ үйлдлийг Минскийн хэлэлцээрийг зөрчиж буй үйлдэл боллоо гэж үзэж байна.