m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.23 23:25
45
З.Энхболд: 21 жилийн дараа авч эхлэх 2500 төгрөгөөр бид яах юм бэ

 

УИХ хууль хүлээж авдаг хуультай , тэр хууль ч байна уу тогтоол ч байна уу цаашаа явдаг. Тэрийг бүрдэл хянах гэж нэрлэдэг . УИХ-ын тамгын газар дээр хянагдаад дутуу байвал тэндээсээ буцдаг. Тийм тохиолдол маш олон байдаг. Хууль өргөн барихад бүрдэл нь дутуу байвал хүлээж авдаггүй. Тэгэхээр Тавантолгойн төсөл өргөн баригдаагүй гэсэн үг. Өргөн баригдахын тулд шалтгаануудыг засах ёстой. Жишээлбэл хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй. Засгийн газар өчигдөр хуралдаад хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй гэсэн шийдвэр гаргасан байгаа. Ер нь хувьцаа тараагаагүй .Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн хурал хийх шаардлагагүй гэдэг хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна.  Энэ хувьцаа эзэмшигчид  саналын эрхтэй, эрхгүй гэдгийг засгийн газар гаргах эрхгүй. Тэгэхээр аливаа хувь заяаг шийдэж, энэ компанийг 60 жилээр, хоёр хувийн түрээсийн төлбөртэйгөөр хөрөнгө оруулагчдад өгөх гээд байна.  Хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр ийм шийдвэр гаргаж болдоггүй. Компанийн тухай хуулиар тийм үүрэгтэй.  Энэ тохиолдолд УИХ тэрийг авч хэлэлцэж болохгүй . Хууль зөрчих болно. Эрдэнэс Тавантолгой компани одоогийн төлөвлөж байгаа хүчин чадлаар 200-аад жил ажиллах юм.  Тэгэхээр  200 жил ажиллах компанийнхаа хувьцааг хоёрхон хувиар жилийн ногдол ашигт хуваах юм бол эхний 20 жилд хуваах юм байхгүй. Өрөө төлнө . Дараагийн 40 жилд нэг хүнд 2500 орчим төгрөгийн ногдол ашиг авахаар тооцоог засгийн газраас хийсэн байна лээ.  

 

Эх сурвалж : Өдрийн сонин