m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 00:21
45
Сувиллын цогцолбор шинээр ашиглалтад орно

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамж, Гал унтраах 34-р ангийн хойд талд өнөөдөр Сүхбаатар сувиллын цогцолбор шинээр ашиглалтанд орж, нээлтээ хийнэ. Энэхүү сувилал нь 65 ортой сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг нийт 15 төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг дүүргийнхээ 15000 гаруй ахмад, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд мөн жирэмсэн эхчүүд, суурь өвчлөлтэй хүүхдэд үзүүлэх юм байна.