m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 00:24
92
“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг зохион байгуулна

Энэ жилийн мод тарих  өдрийг  Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын санаачилгаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр нийслэлийн хэмжээнд зохион байгуулна.

Энэ хүрээнд “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах юм.