m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 00:34
59
Итгэлт хамбын эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ

Оросын соёл, шинжлэх төвд /ДСНК/ өнөөдөр Итгэлт хамбын өөрийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ. Энэ үеэр Итгэлт хамбын садан, зохиолч Янжима Васильева өөрийн биеэр ирж “Үхэл гэж үгүй” нэртэй номынхоо нээлтийг хийх бөгөөд энэ үеэр Итгэлт хамбын хэрэглэж байсан хүрдийг ирсэн хүн бүрт өөрийн гараар эргүүлэх алтан боломжийг олгох аж.