m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 00:39
127
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхэд санал хураалт явууллаа. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь  хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Харин яг одоо Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийн хэлэлцэж байна.

Өнөөдөр НҮБ ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийн УИХ-ын гишүүд "Оранж өдөр" хэмээн нэрлэж, улбар шар өнгийн зангиа, алчуураар ижилсжээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.