m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 00:47
273
Илчлэг шөл хэрхэн бэлтгэх вэ

Орц

  • Яс махны шөл - 30мл
  • Машиндсан үхэр мах - 120гр
  • Өндөгний цагаан уураг - 1ш
  • Гурил - 20гр
  • Ургамлын тос - 30гр
  • Ургамалааар вандуй - 20гр
  • Лууван - 30гр
  • Төмс - 90гр
  • Цэцэгт байцаа - 30гр
  • Чанцай - 2гр
  • Яншуй - 10гр
  • Дүпү - 30гр
  • Сонгино - 10гр
  • Сармис - 3гр
  • Цагаан гаа - 2гр
  • Хар перец - 2гр

Хийх арга

  1. Машиндсан махандаа сүүнд дэвтээсэн талхыг шүүснээс нь шүүж өндөгний цагаан уураг болон давс амтлагчуудаар амтлан бөөрөнхий мах бэлтгэн гурилд өнхрүүлж халаасан тостой хайруулд хөнгөн шарж бэлтгэнэ.
  2. Лууванг сармис хэлбэртэй хэрчиж халаасан тостой хайруулд хөнгөн хуурна.
  3. Төмсийг сармис хэлбэртэй хэрчиж их тосонд шарна.
  4. Шөлөө буцалгаж лууван чанцай цэцэгт байцаа яншуй хийж буцалгаад бөөрөнхий махаа нэмэн хийж гүйцэт болгоод амтлагчаар амтлан дүпү, төмсөө хийж бэлэн болно.