m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 00:54
88
Сургуулийн хашаанд байсан чоныг устгаж, аюулгүй болгожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 92 дугаар сургуулийн хашаанд чоно байна гэсэн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс энэ сарын 23-ны 01.24 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэст мэдэгджээ. 
92 дугаар сургуулийн баруун урд буланд буюу Эрдэнэтолгойн 40-244 тоотын үүдэнд чоно байсан бөгөөд дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон  Аврах гал унтраах 63 дугаар анги, Цагдаагийн III хэлтэс, нохой устгалын аж ахуйн алжилтан албан хаагчид шуурхай ажиллаж, чоныг аюулгүй болгосон аж.

 Чонын толгойг нийслэлийн Мал эмнэлгийн газар шинжилгээнд өгсөн бөгөөд одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй  байна.