m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 00:58
83
Украинд сүйрсэн МН17 онгоцны сэгийг шилжүүллээ

 

Дани болон Малайзын шинжээчдийн хамтарсан баг Украины зүүн нутагт сүйрсэн  МН17 онгоцны ослын газарт хэдэн өдөр шинжилгээ хийсний эцэст уг онгоцны сэг, үлдцийг Нидерланд руу шинжилгээнд явуулахаар болжээ. Украинд өнгөрсөн оны долдугаар сард осолдсон уг онгоцны ослын шалтгаан ихээхэн маргаантай байгаа тул ийм шийдвэрт хүрсэн байна. Шинжээчдийн баг шаардлагатай зүйлсийг цуглуулах ажлыг энэ сарын 30-ны өдөр хүртэл хийх ажээ. Онгоцны сэг, үлдэгдлийг цуглуулж  ослын газраас Грабова тосгон руу зөөж шилжүүлж эхэлсэн бөгөөд ойролцоогоор 15 тонн болж байгаа юм байна.

 Украинд өнгөрсөн оны долдугаар сард осолдсон МН17 онгоцны сэг, үлдэцийг Нидерланд руу шинжилгээнд явуулахаар болжээ. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард онгоцны үлдцээс эхний хэсгүүдийг Нидерланд руу явуулж байжээ. Шинжээчид онгоцны хэсгүүд дээр хийсэн шинжилгээ, зураг, дүгнэлтээ ашиглан уг онгоцыг дахин эвлүүлж үзэхээр оролдож байгаа ажээ.