m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 00:58
54
Ираны цөмийн хөтөлбөрийн сүүлчийн хэлэлцээр эхэллээ

Бүтэн нэг сар дамнан үргэлжилж байгаа Ираны цөмийн хөтөлбөрийн  хэлэлцээр сүүлийн шатандаа шилжлээ. Хэлэлцээр Австрийн нийслэл Вена хотноо эхэлсэн бөгөөд энэ удаагийн хэлэлцээрээр цөмийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн зургаан их гүрэн, Европын холбоо  болон Тегераны хооронд хийгдсэн гэрээг хэрэгжүүлэх алхмыг тавих болно хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн байна. Олон улсын ажиглагчдын зүгээс ч тус хэлэлцээр шийдвэрлэгдэх шатандаа шилжсэн хэмээн дүгнэж байгаа юм. Хэрэв АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф нар ирэх долоо хоногт хэлэлцээрийн ширээнд сууж чадвал энэ удаагийн уулзалт урьд урьдийнхаас илүү амжилттай болох юм байна. Ираны цөмийн хэлэлцээр ирэх зургадугаар сарын эхээр өндөрлөнө.