m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 01:05
582
Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ойн түүхэн гэрэл зургууд

Аугаа их Эх орны ялалтын 70 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ялалтын ойг угтан олон үйл явдал болсны нэг нь  "Дорнод фронтод бүгдийг ялалтын төлөө" сэдэвт үзэсгэлэн байлаа. Уг үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын үндэсний түүхийн музей, Монгол Цэргийн музей хамтран зохион байгуулж байгаа аж. "Гэрэл зураг түүх өгүүлнэ" буландаа уг үзэсгэлэнд тавигдсан түүхэн зургуудаас толилуулж байна.

Гуравдагч орны зүгээс ЗСБНХУ болон БНМАУ-ын нутаг дэвсгэрт заналхийлсэн тохиолдолд хоёр улс бие биедээ бүх талын туслалцаа үзүүлэх тухай хоёр улсын харилцан туслалцах протокол

И.В.Сталин, Х.Чойбалсан. Уг зургийг 1952 онд Ц.Чүлтэм зуржээ

Зөвлөлтийн Улаан армид туслах хөдөлгөөн Монголын бүх ард түмнийг хамран өрнөсөн нь. 1941-1945 он

ЗХУ-ын баатар, нисгэгч-бөмбөгдөгч, А.И. Майоров Монголын ард түмний хөрөнгөөр бүтсэн "Монгол ард" эскадрилийн онгоцны бүхээгт.   1944.07.26

Монголын ард түмний Улаан армид бэлэглэсэн "Хувьсгалт Монгол" танкийн цуваа. 1943 оны нэгдүгээр сар

Х.Чойбалсан Монгол ард түмний хөрөнгөөр бүтээсэн "Хувьсгалт Монгол" танкны цувааг Улаан армийн дайчдад хүлээлгэн өгч байгаа нь.   1943.1.12

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин С.Цэгмэд фронтын тэргүүн шугамд дээр Улаан армийн дайчдын дунд.  1942 оны 12 дугаар сар 

БНМАУ-ын маршал Х.Чойбалсан бэлэглэлийн комиссын хурал дээр үг хэлж байгаа нь. 1943 он

Улаан армийн Гвардийн 16 дугаар морин дивизийн захирагч, ЗХУ-ын баатар, дэслэгч генерал А.Г.Белов

Ю.Цэдэнбал Зөвлөлтийн улаан армийн офицеруудын хамт. 1943 он