m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 01:17
65
Обама уучлал эрэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаж Италийн Засгийн газар болон АНУ-ын иргэдээс уучлалт гуйсан байна. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-аас Аль Каида бүлэглэлийн эсрэг агаарын дайралт хийх үеэр алан хядагчдын барьцаанд байсан Америк, Итали иргэд амь насаа алдсан юм.

Тэд хоёулаа Афганистанд хүмүүнлэгийн ажил хийж байсан сайн дурын ажилчид байжээ. Барак Обама дайралт хийх үед тагнуулын өгсөн мэдээлэлд нэг ч энгийн иргэн байгаагүй гэсэн болов ч 2010-2012 онд барьцаалагдсан хоёр хүн байсан талаарх мэдээ сүүлд ирсэн. Тиймээс хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг бүрэн хүлээхээ мэдэгдээд хүлцэл өчсөн байна.