m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 01:18
86
Цагдаа нар 64 нярайг гэмт хэргийн золиос болохоос аварлаа

 

Хятадад нярай хүүхдүүдийг эцэг эх нь өөрсдөө худалдах гэмт хэрэг ихээр гарах болсон билээ. Үүний эсрэг цагдаа нар хүчтэй тэмцэж байгаа бөгөөд  саяхан 64 нярайг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болохоос аварч чадсан талаар Beijing Times мэдээллээ.

Хятадын цагдаа нар зургаан мужид үйл ажиллагаа явуулснаар 64 нярайг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болохоос аварчээ.

Хятадын цагдаа нар зургаан мужид үйл ажиллагаа явуулснаар эдгээр нярайгуудыг аварч, хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой 171 сэжигтэнг баривчлаад байгаа ажээ. Хүүхдүүдийн эцэг эх нь хүний наймаачидтай тохиролцсны үндсэн дээр дөнгөж төрөнгүүт нь хүүхдээ 50000-70000 юаниар худалддаг байна. 2013 онд Хятадын цагдаа нар хүүхэд худалдаалах 8600 гэмт хэргийг мөрдөн илрүүлж 52000 хүүхдийг аварч байжээ.

2013 онд Хятадын цагдаа нар хүүхэд худалдаалах 8600 гэмт хэргийг мөрдөн илрүүлж 52000 хүүхдийг аварч байжээ.