m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 01:22
48
Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт орон сууц хамгийн их үнэтэй байна

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар зах зээлд борлуулагдаж буй 188 шинэ орон сууцны төслийг судалгаанд хамруулж, тэдгээрийн үнэ ханшийг нийтэд мэдээлсэн байна. Эдгээр 188 төслийн 54.3 хувь нь Баянгол, Баянзүрх дүүрэгт байрлалтай, 73.4 хувь нь карказ хийцтэй, 18.6 хувь нь хотын төвд байршилтай байна. Үүнээс 54.3 хувь нь ашиглалтанд орсон бол 90.4 хувь нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл байгаа аж.

Мөн түүнчлэн 188 шинэ орон сууцны төслийн нэг метр квадратын дундаж үнэ 2.291.665 төгрөгийн үнэтэй гарч өмнөх сараас 2.7 хувиар буурчээ. Нийт төслийн 90.4 хувь нь энгийн болон дундаж зэрэглэлийн төсөл бөгөөд дундаж үнэ нь 2.151.247 төгрөгийн үнэтэй байжээ. Харин дээд болон тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3.617.839 төгрөгийн үнэтэй байв. Үнийн ялгаатай байдлыг дүүргийн хувьд авч үзвэл, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт хамгийн их, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хамгийн хямд үнэтэй байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт орон сууц хамгийн их үнэтэй байна