m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 01:44
464
“Илч”брэнд дэлхийн зах зээлд гарлаа

Эх орондоо үйлдвэрлэл явуулж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй баялаг бүтээгчдийн хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулсаар байгаа  “Монгол оймс”  ХХК нь “Илч” брэндийн оймсоо Японы зах зээлд  нийлүүлэхээр болжээ. Энэхүү ажлыг баталгаажуулж  гарын үсэг зурах арга хэмжээнд  “Монгол оймс” ХХК-ийн захирал Ц.Отгонбаяр, “Takarajima japan” ХХК-ийн захирал Kazuhiro Osonoe болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

 

“Монгол оймс” ХХК нь хүүхдийн том хүний зузаан нимгэн, ноос, ноолууран түрийтэй, богино, спортын гээд олон төрлийн оймс үйлдвэрлэдэг. Түүнчлэн иргэдийн хүссэн хэмжээ загвараар олон төрлийн сонголттой оймс үйлдвэрлэдэг бөгөөд тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр оймс үйлдвэрлэж зарим бүтээгдэхүүнээ БНСУ-ын стандартын шаардлага хангасан хөвөн даавуун утсаар хийдэг аж.

“Монгол оймс” компани нь оймс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад зургаан жилийг ардаа үджээ. Тус компани албан ёсоор үйл ажиллагаа явуулсан цагаасаа чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэсээр байна.   

Монголын оймсны ууган үйлдвэр болох тус компани нь 2008 онд бүтээгдэхүүнээ зөвхөн “Монгол оймс” нэртэйгээр худалдаалж байсан бол 2013 оноос “Илч”гэсэн брэнд нэртэй болжээ.

Ийн Дэлхийн зах зээлд монголынхоо нэрийг гаргаж,олон хүнийг ажлын байртай болгон,чанартай  бүтээгдэхүүн үйлдвэрлэж  буй “Монгол оймс” ХХК-ийн хөдөлмөрч, манлайлагч хамт олонд ажлын амжилт хүсье.