m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 01:48
357
Т.Түвшинбаярын нэрэмжит шагнал бий болов

NBA-ын Финалын Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг “Бостон”-ны алдарт бөгжний эзэн Билл Расселын нэрэмжит болгон олгодог юм. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбоо 2014-2015 оны улиралаас эхлэн финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг ОУХМ Т.Түвшинбаярын нэрэмжит болгосон байна. Тэрээр 20 гаруй жил улсын шигшээ, Дээд лигийн “Бизнесийн Чөтгөрүүд”, “Азарганууд”, “Харцага” зэрэг багуудад хүчин зүтгэж явсан. Мөн дээд лигт 12 жил хүчин зүтгэхдээ багаа удирдан Лигийн зургаан удаагийн аварга, зургаан удаагийн Дэд аварга, Тэргүүн тоглогч болж байсан юм. 

 

Т.Түвшинбаярын нэрэмжит шагнал бий болов