m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 02:00
75
Сэтгүүлч Б.Жаргалмаад зориулсан хандивын тоглолт өнөөдөр болно

Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээнд  зориулсан хандивын толголт өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд болох гэж байна. 

Тоглолтод Ардын уран зохиолч П.Бадарч, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, СГЗ Ш.Гүрбазар, МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Л.Чаминчулуун, У.Далантай, С. Эрдэнэцэцэг, Ч.Бат-Эрдэнэ, СТА Т.Дэлгэрмөрөн, Г.Эрдэнэтунгалаг, Л.Банзрагч, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр, Б.Батболд, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, Д.Бурмаа, Б.Буянжаргал, залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг болон Морин хуурын чуулга, Гурван бүдүүн, Увертюра хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм.

Түүний эмчилгээний зардалд урьдчилсан байдлаар 50.000 орчим ам.доллар шаардлагатай байгаа аж. Тиймээс мэргэжил нэгт нөхөд нь сэтгэлийн дэм хайрлахыг нийт үзэгч олондоо уриалж, хандивын данс нээгээд байгаа билээ.

Хэрэв та сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсч байгаа бол “Худалдаа хөгжлийн банк” Бадарчийн Жаргалмаа 473000257 тоот төгрөгийн, 4100 46 867 валютын дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.