m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 02:14
41
“Хан Ресурс” компанийн захирлын цогцос буудлаас олджээ

Канадын уран олборлолтын “Хан Ресурс” компанийн захирал Жим Доак манай улсад албан хэргээр ирээд, байрлаж байсан зочид буудалдаа амиа алдсан байна. Түүний цогцсыг өчигдөр өглөө зочид буудлынх нь өрөөнөөс олсон ажээ.

"Хан Ресурс" компани нь 2009 оноос эхлэн Дорнод аймагт ураны олборлолт явуулж байгаад 2011 оны эхээр манай Засгийн газар тус компанийн ураны ордын лицензийг цуцалсны улмаас тэд олон улсын Арбитрийн шүүхэд хандаж Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Харин Арбитрын шүүх энэ оны эхээр шийдвэрээ гаргаж, Монголын Засгийн газар Хан Ресурс компанид 100 орчим сая ам.доллар төлөх шийдвэр гарсан юм.

Түүний амиа алдсан шалтгааныг талийгчийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь Арбитрын хэрэгтэй холбон үзэж байгаа талаар Канадын хэвлэлүүд бичиж байна. Энэ хэргийн талаар гадаадын сайтууд хэрхэн мэдээлж буй талаарх мэдээллийг бид удахгүй хүргэх болно.

Харин Цагдаагийн Ерөнхий газраас хэргийн талаар 12.00 цагаас мэдээлэл хийхээр боллоо.