m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.24 02:26
44
Монголд амиа алдсан Жим Доакын талаар найз нь ингэж ярьжээ

Канад улсын Торонто хот дахь бизнесийн сувгийн тэргүүн, Монгол дахь Хан Ресурс компанийн захирал 59 настай Жим Доак өчигдөр өглөө Монголд зочид буудлын өрөөндөө нас баржээ гэх мэдээлэл гадаадын мэдээллийн сайтуудаар цацагдаж эхлээд байна. Энэ хэргийн  талаар Канадын "MSN" сувгаар ямар мэдээлэл гаргасныг хүргэе.

Тэрээр 2005 оноос хойш Дорнод дахь уран олборлогч “Хан ресурс” компанийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүний үхлийн шалтгааныг мөнгөтэй холбоотой хэмээн таамаглаж байгаа хэмээн Канадын томоохон хувьцааны брокер компанийн захирал Григ Боланд мэдэгдсэн байна. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард олон улсын Арбитарийн шүүхээс Монгол Улсын Засгийн газрыг  “Хаан ресурс”-д 100 сая америк долларын хохирлын мөнгө төлөхийг тогтоосон бөгөөд “Хан ресурс”-ын уран олборлох лицензийг хүчингүй болгосон учраас гэрээний дагуу нөхөн төлбөрийг Монголын талаас гаргахыг дурьдсан байж. “Хаан ресурс” Арбитарын шүүхэд ялсан талаараа ч надад хэлж байсан. Тиймээс энэ бол Канадын Засгийн газар болон олон улсын хэмжээнд ил  аллага байж болзошгүй гэж би бодлоо хэмээн Григ Боланд ярьжээ. Тэд олон жил дотно нөхөрлөсөн найзууд аж.

А.Энхцэцэг